2011 оны ажлын тайлан

2011-06-07,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1-р сургуулийн бага ангийн багш С.Нарангэрэлийн 2010-2011 оны хичээлийн жилийн ажлын тайлан

Монгол хэл,Математик, Хүн-Орчин, Биеийн тамир, Зураг урлал,хичээлийн жил,улирал,нэгж хичээл, ээлжит хичээлийн хөтөлбөрийг цаг тухайд нь хийн сургалтын менежерээр баталгаажуулан сургалтыг зохион байгуулав

Монгол хэл: 224 цаг |29 нэгж хичээл|-Үүнээс 224 цаг буюу -21 нэгж хичээлийн хөтөлбөр Дүгнэлт бататгал-7цаг,нэрлэх үг, асуух үг, хүнийг нэрлэсэн үг, юмыг,үзэгдлийг нэрлэсэн үг, эсрэг утгатай үг,ерийн ба оноосон нэр,асуух өгүүлбэр,хүүрнэх өгүүлбэр, таслал цэг тэмдгийг зөв хэрэглэх, өгүүлбэрийг хувиргах,гүйцээх,эхийн тухай ойлголт,зургаар эх зохиох, дуурайн зохиох,сэдвүүдээр 6-9 цагийн нэгж хичээлийн хөтөлбөр

Математик :-160 цаг 31 нэгж хичээл-100 доторх тоолол-45 цаг, 100 дотор үржих хуваах-62 цаг, 1000 хүртэлх тооны дугаарлал,нэмэх хасах-38 цаг, Бататгал -15 цагийн бүлэг сэдвийг нэгж хичээлд хуваарилан нэгж хичээл тус бүрээр хөтөлбөр боловсруулсан.

Зураг урлал: 64 цаг,16 нэгж хичээл Зохиомж-20 цаг, Дүрслэн урлахуй-26 цаг, Технологи ба хэрэглээ-18 цагийн бүлэг сэдвийг нэгж хичээлд хуваарилан нэгж хичээл тус бүрээр хөтөлбөр боловсруулсан.

Хүн-Орчин: 96 цаг,19 нэгж хичээл Бид хамтдаа-27 цаг, Амьд ба амьгүй байгаль-24 цаг, Хүүхэд байгаль-24 цаг, Байгаль бидний нөхөр-21 цагийн бүлэг сэдвийг нэгж хичээлд хуваарилан нэгж хичээл тус бүрээр хөтөлбөр боловсруулсан.

Биеийн тамир: 64 цагийн сургалтын хөтөлбөрийг гүйлт, харайлт, үсрэлт,дүүжигнэлт, тэнцвэр, бие хөгжүүлэх дасгал, хөдөлгөөнт тоглоом гэсэн сэдвүүдээр нэгж хичээлийг

Хөндлөнгийн шалгалтын графикийн дагуу сурагчдын стандарт мэдлэгийг хангуулах зорилгоор долоо хоног бүр тогтмол сэдэв боловсруулан (Секцийн бусад багш нартай хамтран), хяналт үнэлгээ хийж анализ гарган дүгнэлт хийв.

Хэрэглэгдэхүүнийг хичээлд хэрэглэх,төрөл хүртээмж,эрүүл ахуйн ашиглалтыг сайжруулах зорилгоор Монгол хэлний Асуух, нэрлэх үг болон зарим сэдэв,Математикийн хичээлийн дүрсийн талбай, хүрд,нэртэй тооны үйлдэл зэрэгт үзүүлэн болон тараах материал тестүүдийг хийн сургалтанд ашиглав.

Кабинетуудыг ашиглах,түүнд баяжилт хийхэд улирал бүр оролцсон.Сурагчдын ахиц,мэдлэг чадварын судалгааг нэгж хичээл бүрээр гарган түүний үндсэн дээр сурагчдыг хэсэг болгон давтлага үе шаттайгаар явууллаа.

  1. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар

    • Сургууль дээр явагдсан нээлттэй хичээлд оролцов.Ахмад багш нарын хичээлд сууж заах арга, хүүхэдтэй ажиллах туршлагаас нь суралцав.

    • Ахмад нараас заах аргын зөвлөгөө аван өөрийн сурах сургах арга барилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

    • ЗАН-ийн ажлаар явагдаж буй нэгж хичээлийн хэлэлцүүлэгт оролцож бусдын арга барилаас суралцлаа

    • Сургуулиас болон ЗАН явуулдаг ажлуудад тухай бүр оролцсоор ирсэн.

    • Цахим хичээлийн 3 үе шатны сургалтанд тасралтгүй хамрагдан МХТ-г сургалтанд ашиглах арга, цахим хичээл бэлтгэх арга барил чадвар эзэмшлээ.

Хоёрыг үржүүлэх,хоёроор үржүүлэх-5 цагийн нэгж хичээлийн хөтөлбөрийг бүрэн хйиж боловсруулан заах аргын нэгдлийн ажлаар хэлэлцүүлэн бусад багш нарынхаа санал бодлыг сонсон хэлэлцүүлж дараа дараагийн нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга барил эзэмшив.Сургалтын хөтөлбөр,хэрэглэгдэхүүнийг боловсруулахдаа техник хэрэгсэл ашиглах чадварыг боломжийн хэмжээнд эзэмшиж байна.

Эцэг эхтэй ажиллах талаар:Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх ,тэднийг сургалтанд татан оролцуулах ,зорилгоор эцэг эхийн сурган хүмүүжүүлэх хичээлийг улирал бүр явуулав.

Эцэг эхийн хурлыг улиралд 2 удаа тогтмол хийж хэвшив.Улирал бүрийн эзэмшвэл зохих мэдлэг чадварын жагсаалт гарган эцэг эхчүүдэд танилцуулав.

Үгийг үеэр таслах,авиа үсгийг тодорхойлох,эгшиг,гийгүүлэгч үсгийн ангилал

Аравт хэтрүүлэн нэмэх,хасах,тоог аравт нэгж орны нэмэгдэхүүнээр задлах зэрэг сэдвээр сургалт зохион хичээл заав.Мөн сурлагаар бусдаас хоцорч яваа сурагчдын эцэг эхтэй тусгайлан уулзаж тэдэнтэй санал бодлоо солилцов.

Хичээлээс гадуур зохиох ажил:Хичээлээс гадуурхи сургалт хүмүүжлийн ажлыг улирал бүр төлөвлөн сургуулийн нийгмийн ажилтнаар батлуулан ажиллав.Сурагчдын авъяас чадвар,хэл яриаг хөгжүүлэх,өөрийн санал бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлэх,хамтач,нийтэч зан чанарыг төлөвшүүлэх зорилгоор “АХА.”Би чадна Хэн олон шүлэг мэдэх вэ? Хамгийн хурдан зөв уншигчЦэвэр хичээнгүй бичигтэн””Зөв хурдан сэтгэгч”Бодъё,сэтгэе” Хариу нэхээгүй тус”зэрэг ажил болон сургуулийн захиргаанаас зохион байгуулсан бусад ажлыг эцэг эхийн дэмжлэг туслалцаатайгаар зохион байгуулав

Бусад ажил:Сургуулийн захиргаа болон ,ЗАНс зохион явуулсан ажилд тасралтгүй идэвхтэй оролцов.Сургуулийн 80 жилийн ойн концертонд оролцов.

Тайланг бичсэн багш .......................................... С.Нарангэрэл

Шалгасан сургалтын менежер............................ Ч.Цагаанцоож

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Iсургууль

 


бичсэн: naraa төрөл: